Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн аравдугаар сарын 20-ныг \”Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэхүү өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил маркетеруудын өдрийн хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 23-ны хооронд маркетеруудад чиглэсэн томоохон цуврал арга хэмжээнүүдийг МҮМХ-ноос зохион байгуулж байна.
10 сарын 20-нд Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Их Хурал хуралдаж, шинэ ерөнхийлөгчөө сонгон, шинэ бүтцээ батална.
10 сарын 21-нд Монголын Маркетингийн салбарын ололт амжилтыг сурталчлах хэвлэл мэдээллийн аян өрнүүлнэ
10 сарын 22-нд Залуу Маркетер чөлөөт уулзалт. /Маркетингийн удирдлагаар сурч буй оюутнуудтай МҮМХ-ны удирдлагууд уулзаж, чөлөөт ярилцлага хийнэ/
10 сарын 23-нд \”Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган” Төрийн ордонд 09.00–17.00 цагийн хооронд болно. /Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын маркетингийн салбарын албан ёсны чуулган/
Төрийн ордонд зохион байгуулагдах \”Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган” нь энэ жил \”Монгол туургатны хөгжил” уриан дор зохион байгуулагдах юм. Чуулганаар Монгол үндэсний брэндийг дэлхийд сурталчлах нэгдсэн бодлого, олон улсын стандарт бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновацийг дотооддоо хэрхэн нэвтрүүлэх, нутагшуулах талаар ярилцахын зэрэгцээ Өвөр Монгол, Халимаг, Тува, Буриад, Казакстан улсуудын маркетингийн салбарын төлөөлөл чуулганд оролцож, мэндчилгээ дэвшүүлэх юм байна.
Өнгөрөгч жил төрийн ордонд дээрх чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг дор зохион байгуулж, 800 гаруй маркетер нэгэн дээвэр доор чуулсан билээ.
Та чуулганд бүртгүүлэхийг хүсвэл: 88051835 утсанд холбогдоно уу.
Албан ёсны мэдээлэл өгөх хуудас: https://www.facebook.com/events/641245572682968/