Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан хээрийн сургууль болох \”Анчин бүргэд-2015\” манай улсад өнөөдрөөс эхэллээ. Хээрийн сургууль Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болж буй бөгөөд нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БНХАУ-ын АЧА-ийн Бээжингийн цэргийн тойргийн тусгай ажиллагааны бригадын захирагч, хурандаа Ли Чи Фень нар болон албаны бусад хүндэт зочид оролцлоо.
Манай хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль терроризмтэй тэмцэх чиглэлээр дагнан өрнөж буйгаараа онцлог юм. БНХАУ-ын АЧА-тай тусгай ажиллагааны чиглэлээр анх удаа хамтран зохион байгуулж байгаа хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 084 дүгээр анги болон БНХАУ-ын АЧА-ийн Бээжингийн 38 дугаар цэргийн тойргийн тусгай ажиллагааны 100 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна. Хээрийн сургууль энэ сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Монгол Улсын Батлан хамгаалах яам