Хэрэв та Эрх
чөлөөний эх орон АНУ-г зорихоор шийдэж
хэнд хандахаа мэдэхгүй, хэрхэн материал бүрдүүлэхээ ойлгохгүй байна уу. Тэгвэл танд эргэлзээтэй асуудлуудад хариулт авахаар \”Мон Сафо Тур” ХХК-ийн захирал
Б.Цэрэнлхагваас тодрууллаа.
–
Сайн байна уу. Америкийн виз бүрдүүлж
байгаа хүмүүст нийтлэг алдаа гэж байдаг уу?
–
Та
бүхний энэ өдрийн амгаланг эрье. Монголчуудад виз мэдүүлэхэд гаргадаг алдаа гэж
бий. Өөрийнхөө явах гэж байгаа зорилгоо тодорхойлж өөрийгөө бүрэн илэрхийлж
чадахгүй байдал анзаарагддаг. Яг адилхан сургуулиас урилга аваад орсон ч
өөрийгөө илэрхийлж чадаагүйгээс болоод виз гарахгүй байх жишээтэй.
–
Тэгэхээр энэ тал дээр мэдээлэл, зөвлөгөө,
үйлчилгээ үзүүлж байгаагийн хувьд ямар нэмэлт үйлчилгээ үзүүлэх вэ?
–
Манай
компани олон жилийн туршлаган дээрээ үндэслэн виз мэдүүлэх тактик, бүрдүүлэх
материалын зөвлөгөө, сургуулийн урилга, аялалын зорилго зэргийг илэрхийлсэн
зөвлөгөөг үзүүлдэг юм. Хэрхэн өөрийгөө илэрхийлэх, материалаа танилцуулах, яриа
эхлэх, дуусах зэрэг алхам бүрийг зааж өгнө гэсэн үг. Мөн бид манайхаар
үйлчлүүлж байгаа хүмүүстээ визэнд орохын өмнө өөрийгөө илэрхийлэх чадамжыг
сайжруулсан хувь хүний сургалтыг хийдгээрээ онцлогтой байгаа. Үүнийгээ
манайхаар үйлчлүүлж байгаа иргэдэд үнэ төлбөргүй хийдгээрээ давуу талтай.
–
Виз мэдүүлэхийг хүссэн хүн бүхний визний
төрөл онцлогт нь тааруулна гэсэн үг үү?
–
Тийм.
Аялалын виз, сургалтын виз мэдүүлэгчдэд өөрийнх нь материал боломж, чадамж
зэрэгт нь тааруулан \”арга” зааж өгнө гэсэн үг л дээ. Тэгснээр виз мэдүүлэгчдийн
эрсдэл багасана гэсэн үг. Маш их мөрөөдөл, том зорилгын доор материалаа
бүрдүүлж өгчихөөд асуусан асуултанд хариулж чадахгүйгээр визний татгалзсан
хариу авах нь элбэг байдаг. Үүнээс үүдэн хүмүүсийн хүсэл зориг нь ч мохох
тохиолдол бий.
–
АНУ-ын визний зөвлөгөө үзүүлнэ гэсэн маш
олон төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Үйлчлүүлэх төвөө буруу сонгосноос болж
виз нь гарахгүй байх тохиолдол байх уу?
–
Визний
зөвлөгөө мэдээллийг үнэн зөв өгөхгүйгээр, материал бүрдүүлэн өгөх нь цогц
үйлчилгээ биш л дээ. Цаашид яах ёстойгоо бүрэн илэрхийлээгүй байж, визний
татгалзсан хариу авсандаа гайхаад байдаг. Зүгээр материал бүрдүүлэн өгөөд л
болчихдог юм биш л дээ. Маш амархан мэтээр хүмүүсийг хууран, виз амлаж байгаа
хувь хүмүүс болон албан байгууллагуудаас болгоомжлох хэрэгтэй. АНУ-ын виз гарахад
хувь хүний хөндлөнгийн нөлөө гэж байхгүй. Зөвхөн өөрийнхөө л хүчинд л итгэх
хэрэгтэй. Харин үүний тулд нэмэлт сургалт мэдээлэл хэрэгтэй байгаа гэсэн үг л
дээ.
–
Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд
амжилт хүсье?
–
Баярлалаа.
АНУ-ыг зорьж ажил амьдралынхаа гарааг эхлэх гэж байгаа хүн бүрт амжилт хүсье. Манай
төв та бүхний өмнө нээлттэй байж хэрэгцээтэй мэдээллийг үнэ төлбөргүй өгч,
үйлчлүүлэгчиддээ тусгайлан сургалтыг хийж байгаагаа дуулгахад таатай байна.
\”Мон Сафо Тур” ХХК хаяг баруун 4 зам Голомт хотхон А корпус 9 тоот
Утас: 99002737
Цахим: https://www.facebook.com/monsafotour/