УБТЗ-ын Төв эмнэлэг эхээс урагт дамжих халдварын эрсдэлийг тодорхойлох орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж байна.
Энэхүү аппаратаар эхээс урагт дамжих ураг өсөлтгүй болох, ураг амьгүй болох, зулбах, сонсгол муудах, харааны гажиг үүсэх, саажилттай болох зэрэг хүндрэл үүсгэгч олон төрлийн вирус байгаа эсэхийг тодорхойлох боломжтой.
Уг шинжилгээг жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд өгөх нь урагт үүсэж болох дээрх эрсдэлүүдээс сэргийлэх ач холбогдолтой.
Тус лабораторид 200-аад төрлийн эмгэг төрөгч бактериас шинжилгээ авч антибиотик мэдрэгчийг тодорхойлж байгаа аж. Энэ нь сүүлийн үед гарсан олон эмд дасал болсон вирусийг илрүүлж тохирсон эмчилгээг нь хийх боломжийг олгож байгаа юм.
УБТЗ-ын Төв эмнэлэг нь эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ иргэдэд үзүүлдэг.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН