Би аль залуу байхаасаа л урт, өтгөн сайхан гэзэгтэй байсан. Хүн бүр миний үсийг хараад атаархдаг байсан. Би ч үсээрээ их бахархдаг байлаа. Гэвч сүүийн зургаан сар үс минь унаж, салаалж эхлэв. Нилээд хэдэн арга туршиж үзсэний үр дүнд өөрт тохирох аргаа олж авсан. Энэ юу бэ гэвэл:
2 хоолны халбага цэвэр зөгийн бал, 2 хоолны халбага халаасан чидун жимсний буюу оливийн тос, 4 дусал далсарын \\розмарин\\ эфирийн тос \\би эмийн сангаас л авчихдаг\\ зэргийн холино. Ингээд бэлэн болсон хольцоо үс хуйхандаа жигд тарааж түрхсний дараа толгойдоо гялгар малгай углаарай. Түүнийхээ гадуур урьдчилан бэлтгэсэн алчуур ороох хэрэгтэй. Гар нүүрний алчуурыг норгож, халаагаад тавих хэрэгтэй. Нойтон алчуурын дараа дахин алчуур тэгэхдээ хуурай алчуураар бооно. Энэ чигээрэ 30 минут байх хэрэгтэй. Дараа нь өөрт тохирох шампуниаар сайтар угаах хэрэгтэй. Хэдэн удаа үснийхээ гэмтлийг энэ аргаар эмчлээд миний үс янзтай болсон….