Монгол Улсын
Ерөнхий сайд УИХ дахь бие даагчдын бүлгийг хууль бус хэмээн хэлсэн. Үүнд бие
даагчдын сонгогдсон Дорнод, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн иргэд ундуйцжээ.
Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дээрх гурван аймгийн 200 мянга гаруй
сонгогч иргэдээс уучлалт гуйхыг шаардлаа.
Ц.Даваасүрэн,
Х.Болорчулуун, С.Ганбаатар нар нь 2012 оны УИХ-ын сонгуулиар тойрог бүртээ
үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д сонгогдсон. Гэвч Ерөнхий сайд эдгээр гишүүдийг
хууль бус хэмээн хэлж, иргэдийн сонголтыг үгүйсгэсэнд тэд бухимдлаа
илэрхийллээ. Мөн тэд Ерөнхий сайдын \”бие
даагчдын бүлгээс санал асуухгүйгээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
болно” гэсэн мэдэгдэл нь гурван аймгийн иргэдийн саналыг авахгүйгээр
шийдвэрлэнэ гэсэн үг. Намын жагсаалтын ард нуугдаж УИХ-ын гишүүнээр сонгогдсон бидний
саналыг үгүйсгэх ёсгүй хэмээгээд цаашлаад хариуцлага тооцох арга хэмжээ авна
гэдгээ ч илэрхийлсэн юм.
А.Аюуш