• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 23
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай

    Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Баяр наадмуудыг орон даяар 8-р сарын 1-нээс зогсооно

    Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

    ЦЕГ: Т.Харриер машинд явсан иргэдээс жолоочид нөлөөлснөөс урсгал сөрж, жолоодлого алдсан гэх урьдчилсан нөхцөл тогтоогдсон

    Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна

    Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

    ЭМГЭНЭЛ

  • Улс төр
    Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

    Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    “COP17”-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулна

    У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега тус улсад дахин ямар ч сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ

    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

  • Эрүүл мэнд

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

А.Батсүх: Уулчдынхаа зараалаар энэ спортод 10 жил зүтгэж байна

by
2017-03-20 11:16
in Үндэстэн
0
SHARETWEET
 
\"\"
 
Энэ ярилцлагаа \”Уул, Батсүх хоёр” гэж нэрлээд бяцхан хөрөг нийтлэл биччихмээр байлаа. Гэсэн ч уншигчидтай удаан уулзаагүй эрхмийг угзчиж байж авсан жаахан ч гэсэн шууд яриа учир тэр хэлбэрээр нь хүргэхийг хичээв.

Бяцхан оршил хийхэд ярилцлагын зочныг маань Монголбанкны ерөнхийлөгч асан гэдгээр нь монголчууд андахгүй. Төрийн хариуцлагатай албан тушаалыг хашиж байхдаа хэвлэлд тэр бүр ярилцлага өгч байгаагүй. Хэвлэлийнхнээс магадгүй зайгаа барьдаг ч байж мэдэх нэгэн. Харин энэ удаа түүнээс ярилцлага авах гэж багагүй хугацаанд хөөцөлдсөөр цөөн асуултад хариулт авсан маань уулчин Гангаамаа долоон тивийн найман оргилд гарсан амжилтынхаа талаар олон нийтэд мэдээлсэн хэвлэлийн хурлаас эхтэй. Тэр хуралд уулчдын хамт ирсэн түүнийг харсан зарим нь \”Монголбанкны Батсүх чинь уулын спортын нөхөр байна шүү дээ, сонирхолтой юм” хэмээн ярилцаж байв.
Ингээд олныг үл нуршин Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Батсүхтэй ярилцсанаа хүргэе.

-Та чинь уулын спортын хүн байна шүү дээ. Энэ спорттой хэзээнээс холбогдов?

-Энэ спорттой 2007 оноос холбогдсон. Тухайн үед уулын спортын домог болсон Р.Зориг гуай МУБИС-ийн зааланд спорт авиралтын бэсрэг тэмцээн хийх гээд оролцооч гэсэн. Өвгөн багшийг урьж байхад очилгүй яахав, ингээд тэмцээний спонсороор оролцсон. Р.Зориг багш, уулын спортын ОУХМ Ж.Баянцагаан гуай гээд том уулчдын дэргэд анх очсон минь энэ. Бусад уулчдыг төдийлөн танихгүй хэрнээ тэр үеэс дунд нь орж ажиллажээ. Түүнээс хойш 10 жил болсон байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 2012 оноос ажилласан. 2016 оноос Холбооныхоо Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Найз нөхдөдөө \”Уулчдынхаа зараалаар ажиллаж байна. Юу хий гэнэ, тэрийг нь хийчих санаатай явна” гэж хэлээд явж байна даа.

-Уулын спорт Монголын ууган спортын төрөл гэж бүртгэгдсэн байдаг юм билээ?

-Тэр үнэн. Монголын Уулчдын Үндэсний Холбоо бол Монгол Улсын спортын анхны төрийн бус байгууллага. Арвин ч түүхтэй. Монголд анх спортын мастер гэдэг цолыг бий болгоод зургаан уулчинд өгсөн байдаг юм. Би тааж боддог юм, монголчууд билэгдлээ бодсон байх гэж. Монголчууд гэрийнхээ гаднах овооноос өгсүүлээд хайрхан уулсаа хол ойроос хүндэлж тахидаг. Улсынхаа спортын билэгдлийг бодож уулчдад өгсөн байж магадгүй. Боксчид аваагүй, хөнгөн атлетикчид, үндэсний бөх, сур, гар бөмбөгийнхөн гэхчлэн эхэлж гардаагүй юм билээ. Чухам эхэлж уулчдадаа өгсөн нь уул шиг спортын өндөр амжилт билэгдсэн байж мэдэх юм. Өнөөдөр таавар асуулт гаргаад манай спортын мастеруудын анхдагчид хэн бэ гэвэл таах хүн цөөн гарч магадгүй. Тэр зургаан уулчин бол үнэмлэхийнхээ дугаараар ярьдаг юм шүү дээ, хоорондоо. Их ч эв найртай. Ийм сайхан бүл үүсээд 60 гаруй жил болжээ.

-Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа нарын дэлхийд данстай уулчид төрлөө. Монголын уулын спорт хөгжлөөрөө нэлээн дээгүүрт орно биз?

-Уулын спорт үнэхээр тэсрэлттэй хөгжиж байна. Монголын уулын үндэсний холбоо саяхан Олон Улсын Спорт Авиралтын Холбооны бүрэн эрхэт гишүүн болсон. Мөн Олон Улсын Уулын Холбооны жинхэнэ гишүүн. Эхнийх нь спорт авиралтын төрлийг удаахь нь мөсөнд авиралтын төрлийг тус тус хариуцдаг. Уулын спортын гурван том төрөл дотроос өндөр уулын авиралтаар Монголчууд дэлхийд хосгүй амжилт гаргаж байна. Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн найман оргилд хөл тавьсан анхны Монгол хүн. Улсаа дэлхийд бүртгүүлсэн дэлхийн данстай уулчин. Дэлхийн 20-иод тамирчин Б. Гангаамаагийн амжилтыг давтсан. Тэгэхээр дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа биз?. Энэ бол Монголын уулчдын оргил амжилт. Оны өмнөхөн бүртгэгдсэн. Энэ бол үе үеийн уулчдын мөрөөдөл байсан. Манай хэд хэдэн уулчин Гималайд гарчихлаа. Дараа нь дэлхийн долоон тивийн найман оргилд төрийн далбаагаа мандууллаа. Мөрөөдөл үргэлжлээд биелээд явж байна. Нөгөө хоёр төрөл нь хүүхэд, залуучуудтай илүү ойр. Мөсөнд авиралт, спорт авиралт. Спорт авиралт 2020 оноос Токиогийн Олимпийн зуны хөтөлбөрт албан ёсоор багтсан. Үүнд манайхан одооноос бэлдэж байна. Монголчуудад их тохирсон спорт гэж үзэж байгаа. Дөрвөн мөчний хөгжил, бяр сайтай, сэтгэн бодох хурдтай,зоригтой залууст ирээдүйтэй спортын төрөл. Мөсөнд авиралт Бээжингийн өвлийн олимпт 2022 оноос орох магадлал 99 хувьтай байна. Албан ёсоор зарлах мөчийг л хүлээж байна гэсэн үг.Тэгэхээр манай холбоо өвөл, зуны олимпт өрсөлдөх ганц холбоо болж буй юм. Бусад холбоодоос хоёр дахин ачаалалтай гэсэн үг. Залуучууд нэг холбоонд олимпийн хоёр төрлөөр хичээллэх боломжтой болж байна. Бас цөөн хүн амтай улсад энэ нь их таарч байгаа ч юм шиг. Аль алинаар нь хичээллэж болно. Өвөл мөсөнд авиралтаар, зун спорт авиралтаар.

-Тэгэхээр манайхан одооноос олимпийн эрхийн төлөө бэлдэж эхэлсэн гэсэн үү?

-Бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн. Мөсөнд аврилтаар манай улсын тамирчин дэлхийд 36-д эрэмбэлэгдэж байна. Ахиулах боломж хангалттай бий. Спорт авиралтаар дэлхийн жагсаалтад их хойгуур эрэмбэтэй байгаа нь үнэн. Гэхдээ бид дэлхийн цом, тивийн аваргын тэмцээнд уйгагүй оролцож оноо цуглуулж эхэлсэн. Олимпийн төрөлд орж байгаа гол хүчин зүйл нь өвөл, зуны төрлүүдээс дээшээ буюу босоо чиглэлд оролцдог ганц төрөл. Тэгэхээр үзэгчдэд маш сонин байх болно. Яагаад гэвэл, үзэгчдийн нүдэн дээр 6-8-хан секундын хугацаанд өрсөлдөж ялагчаа тодруулна. Энд хүний биед байдаг 656 булчин бүгд идэвхитэй ажилладаг. Хурдан хугацаанд зөв шийдвэр гаргах урлаг. Дэлхий дээр 35 сая хүн энэ спортоор хичээллэдэг гэсэн тоо мэдээ бий. Олимпод хүлээн зөвшөөрөгдөж, Ази тэр чигээрээ, мөстэй ч байсан, мөсгүй ч байсан бүх улс орон бэлдэж байна. Монгол улс залуучуудын орон тул бид хүчтэй өрсөлдөгчид байх болно.

-Уулын спорт ямар ч үзэгчгүй, хажуугаас нь хараад алгаа таших боломж байхгүй. Тэгэхээр тамирчин тэндээс юу мэдэрдэг бол гэж бодогддог юм?

-Манай том уулчдын ярилцлагыг уншаад үзээрэй. Ер нь бол үгээр илэрхийлж болдоггүй, зурж болдоггүй, дуулж болдоггүй нэг тийм мэдрэмж юм. Миний хувьд уулын спортыг хүн өөрийгөө ялан дийлэх, байгаль орчноо бишрэх урлаг гэж боддог. Мөн миний ажиллаж байсан төрийн албатай адилхан ч юм шиг. Жишээ нь, Хөвсгөлийн Бүрэнхан уулын Мөнх Сарьдаг оргилд гарч нар харсан хүн хэзээ ч тэнд фосфоритын орд байгуулах талаар бодохгүй. Хамгаалах талаас л бодно. Яаж хойч үедээ бүрэн бүтэн үзэмж төгөлдөр хэвээр нь үлдээх вэ гэж. Тийшээ жилд олон зуун залуус явж байгаад талархалтай байдаг. Гэр бүл нь, клуб нь, нийслэлийн залуучууд байгаль орчныг хамгаалах ойлголттой болно. Тэгэхээр тэнд байгаль орчныгхамгаалах арми бүрдэж байна гэсэн үг.

-Аливаа спортын амжилт араасаа өсвөр үеийнхэн, залуусыг дагуулж байдаг. Сая Б.Гангаамаагийн амжилтын дараа уулын спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдсэн үү. Манайд хэр олон клуб, тамирчин, дасгалжуулагч байдаг вэ?

-Их гүнзгий мэдрэмж өргөн тархаж байна гэж бодож байгаа. Хот, хөдөө явахад олон залуус аялах, ууланд авирах сонирхолтой болсон байна. Мөсөнд авиралт, спорт авиралт яагаад ирээдүйтэй, илүү хөгжихөөр байна гэхээр аль ч спортын төрлөөс шилжиж орж ирэх боломжтой. Бокс, дугуй, жүдо, буудлага, гимнастикийн гэх мэт бусад олон төрлүүд сайн тохирно. Хүч, хурд, тэвчээр, тэсрэлт бүх юм нь бусад олон төрөлд хамт байж байдаг. Хурдны төрөлд гэхэд л өмнө хэлсэнчлэн 6-8 секундэд тамирчнаас бүх ур чадвар гарна. Тийм учраас холбооны дараагийн зорилго бол их спортын бусад холбоодтой хамтарч ажиллаж, тамирчин солилцох ажил хүлээгдэж байна. Олимпод нэг төрөлд эсвэл нэг жинд нэг л тамирчин ордог бол олон сайн тамирчин үлдэнэ шүү дээ. Тэд манай уулын спортын төрлүүд рүү орж ирж мөрөөдлөө биелүүлэх боломжтой. Ялангуяа хөнгөн, дунд жингийнхэн маш тохиромжтой.

-Манайд уулын спортын төрөлд бэлтгэл хийх боломж бололцоо хэр байдаг вэ. Дэмжлэг ямар байдаг вэ?

-Ази, Америк,Европын улсуудтай харьцуулахад доогуур түвшинд байна. Харин үзүүлсэн дээд амжилт бол тийм ч муу биш. Азийн аварга шалгаруулах тэмцээний шагналт VI байрыг эзэлсэн. Одоогоор авиралтаар үзүүлсэн амжилт энэ. Амжилтаа ахиулах боломж бий. Монголын Уулчдын Үндэсний Холбооноос 2016 онд Олон улсын стандартад тэнцсэн мөсөнд авиралтын шинэ хана байгуулсан. Олон Улсын уулын Холбоо,ОХУ-ын Уулын холбооны мэргэжилтнүүд, шигшээ багийн тамирчин байсан хүмүүс ирж сургалт хийж, манай улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамт шүүлээ. Сайн үнэлгээ өгсөн. ОХУ-ын дотоодын аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин, дасгалжуулагчдыг урьсан. Хойд хөршийн дотоодын аваргын тэмцээн чансааны хувьд дээгүүрт ордог. Спорт авиралтын төрлөөр европууд тэргүүлдэг. Зарим төрөлд азийнхан илүүрхдэг. Индонез, солонгосчууд илүү сайн. Тэгэхээр материаллаг бааз, сайн дасгалжуулагч, гадны олон тэмцээн, уралдаанд оролцох уриатай ажиллацгааж байна. Санхүүжилтийг хувийн хэвшилд тулгуурлаж бүрдүүлдэг. Аль ч улсад ийм жишигтэй. Сүүлийн үед энэ спортыг аль ч улс оронд дэмжих санаа зорилготой хүмүүс олширч байна. Манайд ч бас байдаг юм байна. Манай холбооны төсөв түүхэнд байгаагүй дүнтэй нэмэгдсэн өнгөрсөн онд. Цаашид ч нэмэгдэх байх. Клубууд сайн ажиллаж байна. Харин мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн дасгалжуулагч ховор. Хуучин хичээллэж байсан туршлагатай тамирчид дасгалжуулагч хийдэг.Энэ талаар тусгай хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн болохоор ахиц гарнаа. Удирдлагын шинэ баг харин менежмент дээр төвлөрч сайн ажилладаг. Тамирчдыг бэлтгэлээс бусад зүйлд санаа зовох зүйл багатай байлгахад анхаардаг. Тамирчид мөнгө хөрөнгө хүсч гадуур явах нь манай холбоонд тун бага. Менежментийн багууд нөхөж ажилладаг учраас. Ийм байдлаар урагшилж л явна . Клубуудын хувьд олон. Явган аялалынх гэхэд нийслэлд 20 гаруй, уулын мэргэжлийн клуб харьцангуй цөөн. Сүүлийн үед нэмэгдэж байна. Идэвхтэй ч ажиллаж байна. Залуучуудын орон шүү дээ!.

Ч.Олдох

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

ShareTweet

Related Posts

З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
Нийгэм

2026-07-22 22:29
Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Нийгэм

Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2026-07-21 21:16
ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна
Нийгэм

ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

2026-07-21 19:59
}

Шинэ мэдээ

З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай

З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай

by undesten
2026-07-22 22:29
0

Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Байртай холбоотой хэргээр 3613 иргэнд 204 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

by undesten
2026-07-21 21:16
5

ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

by undesten
2026-07-21 19:59
0

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

by undesten
2026-07-21 16:06
1

Баяр наадмуудыг орон даяар 8-р сарын 1-нээс зогсооно

Баяр наадмуудыг орон даяар 8-р сарын 1-нээс зогсооно

by undesten
2026-07-21 12:58
0

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

by undesten
2026-07-21 12:22
0

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

by undesten
2026-07-21 12:11
0

“COP17”-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулна

“COP17”-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулна

by undesten
2026-07-21 11:53
0

Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега тус улсад дахин ямар ч сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ

Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега тус улсад дахин ямар ч сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ

by undesten
2026-07-21 11:25
0

Даян аварга Б.Орхонбаярын цолны наадам наймдугаар сард болно

Даян аварга Б.Орхонбаярын цолны наадам наймдугаар сард болно

by undesten
2026-07-20 21:00
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай