Дуучин Аделийн Австралийн Мельбурн хотноо болсон тоглолтын үеэр санамсаргүй тохиолдлоор ижил хүйстэн залуус нэгэндээ гэрлэх санал тавьжээ. Тухайлбал Адель фенүүддээ зориулж гэнэтийн бэлэг барихаар шийдэн сандал дор нь захидал нуун тавьсан байв. Ингээд шоуны үеэр супер хоёр фенүүдээ тайзан дээр урьжээ. Гэтэл санамсаргүй зүйл болж Крис хэмээх залуу хамтрагчдаа гэрлэх санал тавьсан юм. Түүний энэхүү үйл явцыг харсан дуучин бүсгүй маань уйлж тэднийг тэврэн баяр хүргэлээ.
Үндэстэн агентлаг