Нэг нас 2 сартай хүүхэд цэцэрлэгтээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024.10.28-ны өдөр 16 цаг 03 минутад “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт 1 нас 2 сартай эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлжээ.
Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шинжээчийн дүгнэлтээр хүүхдийн нас барсан шалтгааныг тогтоох юм.