Ардчилсан нам ирэх сарын 2-нд намын дотоод сонгуулийн товийг зарласантай холбогдуулан нэр дэвшигчдэд өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа.
Тухайлбал АН-ындотоод сонгуульд 565 хүн бүртгүүлсэн байна. Үүнээс 511 нь үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх бол 54 хүн нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад нэр дэвшсэн юм.
Харин нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн дунд Их аварга Д.Дагвадорж нэр дэвшиж байна. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, МУ-ын ерөнхийлөгчийн хүү Э. Эрдэнэ, Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл нар нэр дэвшээд байна.
Энэ үеэр АН-ындарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нарын удирдлагууд нэр дэвшигчийн үнэмлэхийг, Монголын нууц товчоотой гардуулан өглөө.
Үндэстэн агентлаг