Дональд Трампын охин Иванка Трамп цагаан ордонд ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах болсон бөгөөд энэ талаар цагаан ордны удирдлагууд мэдээлсэн ба тэрээр цалин авахгүй ажиллах юм байна. Хэвлэлийнхэн болон албан сурвалжуудын мэдээлсэнээр өдгөө 35 настай бүсгүй ерөнхийлөгч аавдаа зөвхөн эмэгтэйчүүдийн асуудлаар туслан гэсэн боловч ийнхүү цагаан ордон дахь аавынхаа нүд чих нь болсон байна. Мөн Иванка Трамп нөхөртэйгээ хамтран өөрийн загварын брэндтэй бөгөөд ийнхүү аавдаа туслахаар цагаан ордонд ажиллахаар болжээ.
Үндэстэн агентлаг