УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн
хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан \”Хөдөлмөр
эрхлэлтийн дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний зорилго ХУД-ийн
хүн ам, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдэлийг бууруулах
зорилготой. Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын
дарга Б.Нямдаваа, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын
Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын
Тамгын газрын дарга Б.Энхболд, ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс, албадын дарга
нар, албан хаагчид оролцлоо. Цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хан-Уул
дүүрэгтэй хамтран ажиллаж, дэмжин ажиллана гэдгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын
сайд Н.Номтойбаяр илэрхийллээ.