Цасны улмаас зарим зам, даваанд халтиргаа, гулгаа үүсжээ.
Тодруулбал, нийслэлд бага зэрэг цас орж, замын зорчих хэсэгт гулгаа үүссэн байна. Одоогоор хаасан зам, даваа байхгүйг тээврийн цагдаагийн албаныхан мэдээлэв.
Мөн Төв аймгийн нийт нутгаар цас их орсноос үүдэн замын зорчих хэсэгт гулгаа үүсжээ. Улмаар тухайн хэсгийг зам арчлалт, засварын газрынхан цэвэрлэж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломж бүрдүүлсэн байна.
Түүнчлэн Хэнтий, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Орхон, Дорнод, Завхан, Өмнөговь, Дундговь зэрэг аймгийн нутагт цас ихээр орж, замын зорчих хэсэгт гулгаа үүсэж, мөстсөн аж. Тиймээс иргэд дээрх аймгууд руу зорчих гэж буй бол анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулан, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгахыг албаныхан зөвлөлөө.