Эмийг буруу хэрэглэвэл хор болдог. Зарим тохиолдолд эмэн дээр утга бүхий тоо бичигдсэн байдаг боловч тэдгээр тоонууд нь ямар учиртай ямар анхааруулгыг илэрхийлж байгааг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл дараах тоотой эмийг хэрэглэхдээ анхаарч хэрэглэнэ үү.
1. Нойрмог байдалд оруулах талтай. Ийм шинж тэмдэг илэрвэл машин жолоодох суурь машин ажиллуулахаас зайлсхийх хэрэгтэй.
2. Эмийг хэрэглэх үедээ согтууруулах ундаа бүү хэрэглэ. /ер нь ямар ч эмийг дээрх төрлийн зүйлтэй хамт хэрэглэдэггүйг санаарай./
3. Сүү, төмрийн бэлдмэл зэргийг уг эмтэй цуг хэрэглэж болохгүй.
4. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэхээ болино.
5. Эмийг тогтмол хугацаагаар дуустал нь хэрэглэнэ.
6. Уг эм шээсний өнгө хувиргана.
7. Эмийг галаас хол хадгална.
8. Хэлэн доор тавьж хэрэглэнэ.
9. Хоногт 8-аасилүү шахмал хэрэглэж болохгүй.
10. Хоногт 3, долоо хоногт 6-аасилүү шахмалхэрэглэжболохгүй.
11. Хоолны дараа эсвэл хоол идэхээс өмнө хэрэглэнэ.
12. Өлөн үед, эсвэл хоол идэхээсээ 1 цагийн өмнө хэрэглэнэ.
13. Багаар түрхэх, дусаах
14. Эмийг уухаасаа өмнө сэгсрэх хэрэгтэй.
15. Ууж хэрэглэж болохгүй.
Үндэстэн агентлаг