СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ОХУ нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Беларусь, ОХУ-ын хоорондох хилийн цэгүүдээр гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглож, зөвхөн олон улсын шалган нэвтрүүлэх цэгтэй боомтуудаар оруулах болсонтой холбоотойгоор оросын хилийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Монгол иргэдэд торгууль ногдуулсан тохиолдол хэд хэд гарсан. Энэ талаар оросын талаас тодруулахад Орос, Беларусын хооронд гуравдагч орны иргэдийг хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул гадны иргэд зорчих, дамжин өнгөрөх эрх зүйн үндэслэл одоогоор байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэв.
Иймд Монгол иргэд цаашид дээрх орнуудын хилийг зөрчихөөс зайлсхийх үүднээс галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр Орос, Беларусын хооронд зорчихгүй байх, Беларусаар дамжин ОХУ-д нисэх тохиолдолд Минск-Москва чиглэлийн олон улсын нислэгийг сонгож, Беларус, Оросын хооронд үйлдэгддэг дотоодын нислэгийг сонгохгүй байхыг анхааруулж байна.
ГХЯ-ны Консулын газар