АНУ-н шинжээчид 100хувь жимсний шүүс нь хүүхдийн эрүүл мэндэд хэтрүүлж хэрэглэвэл таргалалт үүсэх гол шалтгаан болдог гэдгийг мэдэгджээ. Жимсний шүүснээс өдөрт авах сахарын хэмжээ нь 33 грамм байх ёстой аж. Гэтэл судалгаанд оролцсон долоон хүүхэд тутмын зургаан нь 100 хувь жимсний шүүсийг хэтрүүлэн хэрэглэдэг нь тогтоогдсон бөгөөд үүнээс үүдэн таргалалт үүссэн байна. Тиймээс эцэг эхчүүдээ хүүхдүүддээ жимсний шүүсийг өдөрт 150грамм буюу 1 аягаас хэтрүүлэн хэрэглэх нь таргалалт, чихрийн шижин гэх зэрэг өвчлөлийг бий болгодог байна.
Үндэстэн агентлаг