Энэ оны хичээлийн жилийн 18 дахь долоо хоног /2024.12.30- 2025.01.03/-т ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна.
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.1-д “Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна” хэмээн тусгасны дагуу Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаал гарсан.
Цахим сургалтын үеийн эцэг эхийн үүрэг
-
Суралцагчийн цагийн хуваарийг зохицуулахад туслах
-
Хүүхдийнхээ өдөр тутмын хичээл, даалгаварт зориулах цагийг тодорхойлж, хэт их ачаалал үүсгэхгүй байхад анхаарах.
-
Хичээллэх орчныг дуу чимээ багатай, төвлөрөх боломжтой байдлаар бүрдүүлэх.
-
Цахим сургалтын материалтай ажиллахад дэмжлэг үзүүлэх
-
Багшийн цахим платформд байршуулахаар өгсөн эх сурвалжуудыг судлахад хүүхдээ дэмжих.
-
Хичээлийн материал, тэмдэглэлд дутуу зүйлс байвал сануулж, нөхөж ажиллахад туслах.
-
Цахим сургалтад оролцож буй оролцоог хянах
-
Хүүхэд цахим сургалтын хуваарийн дагуу синхрон хичээлд цагтаа оролцож байгаа эсэхийг шалгах.
-
Онлайн хэлэлцүүлэг, хичээлийн ирцийг багшийн өгсөн удирдамжийн дагуу дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах.
-
Бие даан суралцахад дэмжлэг үзүүлэх, урамшуулах
-
Хүүхэд хичээлийн даалгавруудаа бие даан гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх.
-
Асуух зүйл байвал багшид хандаж, хариултаа олох арга замыг зааж өгөөрэй.