Оюутолгойн ТУЗ-д
Монголын 34 хувийг төлөөлдөг Да.Ганболд, Б.Бямбасайхан Ч.Отгочулуу нар жилд тус бүр 100 мянган долларын цалин авдаг. Мөн тэд \”Эрдэнэс
Монгол\”,\”Эрдэнэс-Оюутолгой\” компанийн захирлынхаа
хувиар төрөөс өндөр цалин сард авдаг байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн
Г.Уянга \”Оюутолгойгоос өндөр цалин хангамж хүртдэг
учраас тэнд Монголыг төлөөлөх биш, харин эсрэгээр Монголын төрд ОТ-г төлөөлөөд
байна. Ийм байх ёсгүй. Монгол өөрсдийн хүмүүсээ цалинжуулж, тэднийг хянуулж,
эрх ашгаа төлөөлүүлэх ёстой. Энэ гурвыг буцааж татах асуудлыг тавих болно. Тэд
дээрх авдаг мөнгөндөө Монголыг худалдаж байна. Тэдний авч байгаа бүх мөнгөний
34 хувийг бид өндөр хүүтэй зээлээр төлж байгааг мартаж болохгүй” хэмээн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр хэлсэн байна.
Мөн \”Монгол Улс 2037 оноос
эхлэн Оюутолгойгоос ноогдол ашиг авна гэлээ. Үүнийг хэдэн хүн зөвшөөрч байна.
ТЭЗҮ 2015-д хяналт хийсэн эрдэмтдийн ярьж байгаагаар Монгол Улс энэ төслөөс
ашиг авахааргүй болсон гэж байна. Би тэдэнд итгэж байна. Тооцоо, үндэслэгээг
удахгүй гаргаж тавина” гэв.