Жүдо
бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр гурав
дахь өдрөө үргэлжилнэ. Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэйчүүдийн 60, 66,
эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн аваргууд тодорсон. Тэгвэл өнөөдөр
эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, дэлхийн
аваргын медальтнууд тодорно.
Энэ
өдөр манай дөрвөн жүдоч барилдахаас эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл
медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир эхний барилдаанаа Мозамбикийн П.Эдисонтой,
Г.Одбаяр ОХУ-ын М.Могушковтой хийх юм. С.Ням-Очир \”В\”, Г.Одбаяр
\”С\” хэсэгт багтсан бөгөөд хоёр бөхийн хувьд эхний тойрогт хийлсэн.
Харин
эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа \”D\” хэсгийг тэргүүлсэн бол залуу бөх
А.Батзул \”А\” хэсэгт багтсан. А.Батзулын хувьд Филиппиний Ф.Ренатай
эхний барилдаанаа хийнэ.
Дэлхийн
аваргад өрсөлдөж буй 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч дунд Монголын 21
тамирчин багтаж буй. Тэдний гурав нь багийн барилдаанд оролцох юм. Одоогоор
манай жүдочдоос дэлхийн аварга Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг V, А.Цолмон VII байрт
ороод байна.
эх сурвалж: dnn.mn