УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот өнөөдөр эрчим хүчний хэрэглээний 59.6 хувийг хэрэглэж байгаа. Өнөөгийн хурдаараа өсснөөр 2035 он гэхэд Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ 1000 мВт-аас 2000 мВт хүрнэ.
2000 мВт-аар нэмэгдэх буюу нийтдээ 3000 мВт-ын хэрэглээтэй болоход зөвхөн Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөхөд хоёр тэрбум ам.долларын эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоо гарсан” гэлээ.