Брокколи, буржгар байцаа, бууцай, юуцай, бөөрөнхий байцаа зэрэг ногоон өнгийн ногоонууд нь А, С, К, В-ийн төрлийн аминдэм, кальци, магни, төмөр зэрэг эрдэс бодисуудаар баялаг аж.
Түүнчлэн ногоон өнгийн ногоонууд нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй хлорофилл, глюкозинолат, флавоноид, каротиноид зэрэг бодисуудаар баялаг хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Эдгээр бодисууд нь давсаг, хөх, бүдүүн гэдэс, ходоод, уушиг, өндгөвч, нойр булчирхай, түрүү булчирхай, бөөр зэрэг олон төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг.
Эх сурвалж: НЭМҮТ