АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка Трамп өнгөрсөн долоо хоногт цагаан ордонд өөрийн өрөөтэй болсон. Тэрээр улс төрийн томоохон уулзалтуудын үеэр Трампын хажууд харагдаад зогссонгүй ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ. Түүнийг АНУ- ын хэвлэл мэдээллүүдээр эцгийнхээ \”нүд- чих” болж ажиллаж байна гэж бичиж байсан. Түүний шинээр томилогдсон ажил нь бусад албан хаагчийн адилаар ямар ч цалин хөлсгүй бөгөөд Иванка хувийн бизнес эрхлэхээ түр зогсоож \”Цагаан ордны зөвлөхийн” ажилдаа идэвхтэй орлоо. Түүний нөхөр Жаред Кушнер Ерөнхийлөгч Трампын ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж буй.
Үндэстэн агентлаг