Парис хотын цагдаа өнгөрсөн ням гарагт 56 настай хятад гаралтай иргэний амийг буудан хөнөөснөөр Парис дах хятад иргэдийн тэмцэл эхэлсэн юм. даваа гарагаас эхэлсэн Хятад иргэдийн тэмцэл өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тэдний тэмцэх болсон шалтгаан нь ням гарагийн орой дуудлага авсан цагдаагийн албан хаагч Шаоё Люгийн гэрт дайран орж улмаар түүнийг хайч гартаа барьсныг хараад анхааруулга өгөлгүй буудан хороосон байна. цагдаа нар түүнийг зэвсэглэж эсэргүүцэл үзүүлэхийг оролдсон гэж бууджээ. Харин гэр бүлийнхэн нь түүнийг загас янзалж байсан гэж гэрчилсэн байна. Энэхүү үйлдлийг Парис дах Хятад иргэд эсэргүүцэж гэмгүй хүний амийг хөнөөсөн гэж үзэн тэмцэж байгаа аж.
Үндэстэн агентлаг