Нимбэг, Мандарин, Жүрж, Усан үзэм
Фолийн хүчил болон Витамин С ихээр агуулагдчсан байдаг. Энэ таныг зүрх судасны өвчин болон дархлааны системийг сайжруулдаг юм.
Улаан лооль
Витамин А, С, фолийн хүчил агуулагдсан байдаг бөгөөд цус төлжүүлж, дархлааны системийг дэмждэг, хоолны шингэцийг сайжруулдаг байна.
Загас, далайн бүтээгдэхүүн
Хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Омега3 болон загасны тос нь хүний эсийг нөхөн төлжүүлдэг юм.
Оливийн тос
Хоол хүнсэндээ хэрэглэхэд таньд хлостерин өгөхгүй, тараглуулдаггүй байна. Мөн оливийн тос нь гоо сайханд ч өргөн ашиглагддаг ба таны нүүрийг чийгшүүлж, толигор харагдуулдаг юм.
Сармис
Хэдий эвгүй үнэртэй хэдий ч бактери, мөөгөнцөрийг сайн устгадаг төдийгүй хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг болохыг тогтоожээ. Мөн зүрх судасны үйл ажиллагаа, дархлааны тогтолцоог эрчимтэй дэмждэг байна.
Лууван
Нүдний хараанд сайн төдийгүй үрчлээ болон хэт ягаан туяаны хорноос хамгаалж арьсыг өнгөлөг харагдуулдаг байна.
Хар шоколад
75хувь буюу түүнээс дээш какао агуулсан хар шоколад нь хүний арьсыг хэт ягаан туяаны хорноос хамгаалж, тайвшруулдаг.
Үндэстэн агентлаг