Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн баталснаар энэ хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралт энэ сарын 23-аас эхлэх ёстой байсан. Гэвч цаг агаар эрс хүйтэрч ханиад томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан хоёрдугаар улирлын амралтыг хоёр долоо хоног сунгаснаас болж гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 30-наас буюу өнөөдрөөс эхэлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид долоо хоног амрах юм. Сурагчид амрахаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл багасдаг давуу тал бий.
Үндэстэн агентлаг