Тэр төгс биш. Төгс төгөлдрөөс хол нэгэн…
\”Түүний хөх дэндүү жижигхэн юм аа”
\”Тэр тарган, том өгзөгтэй, эввв”
\”Бүдүүн юм аа чааваас”
\”Хэтэрхий туранхай юм биш үү”
\”Ээ тэр царай муутай ш дээ”
\”Түүний шүдийг хараач дээ хаха”
\”Тэр дэндүү намхан юм”
\”Хараал идсэн бүдүүн амьтан”
\”Тэр хувцаслалтыг нь харчих л даа. Арай ч дээ”
\”Түүнд хэн нэг нь хэрхэн хувцсаа тохируулахыг зааж өгвөл
яасан юм?”
\”Түүний арьсны язралтыг хар л даа. Хог гэж…”
\”Арьс нь ямар хар юм бэ ” ….
Гэхдээ… Бидний харсан бүхэн түүний үнэ цэнэ гэж үү?
Тэр бол ХҮН
Түүнд зүрх сэтгэл, үзэл бодол гэж бий
Бусдын бодол түүний өөртөө итгэх итгэлийг үгүй хийж байна…
Түүнийг өвтгөж байна…
Чиний харах өнцгийг хүлээж авахад ч бэрх олон асуудлууд түүнд байвал яана! Түүнийг шүүмжлээд юу олж авах юм! Улам дор байдалд түүнийг унагаана, шархлуулна, дордуулна!
Тэр нүүрэн дээрээ хэлснийг чинь ойшоохгүй байгаа царайлж болох ч хэлсэн бүгдийг чинь ядаж нэг удаа ч болов бодож сэтгэлээ өвтгөнө гээд бод доо…
Чи түүний зүрхийг сийчээд зогсохгүй итгэл найдвар, хүсэл тэмүүллийг нь мохооно. Мохсон сэтгэл, итгэлийг эдгээхэд асар их хугацаа шаардагддаг юм шүү.
Тэр хэзээ ч ТӨГС нэгэн болохгүй!
Чи ч мөн адил…
Чиний гоо үзэсгэлэнгийн төсөөллөөс тэс ондоо байлаа гээд тэр царай муутай нэгэн гэсэн үг биш.
Эмэгтэй хүн бүр өөр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй.
Магадгүй өөр хэн нэгний хувьд чи ч бас царай муутай нэгэн байж болох шүү.
Эцэст нь таны үйлдэл, үг бүхэн ХЭН БЭ гэдгийг тань илэрхийлдэг гэдгийг хэзээ ч битгий мартаарай!
Бусдаас сайхныг нь олж харж сурцгаая!!!