Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/227 дугаар удирдамжийн дагуу Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлоос үүсэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах зорилгоор төв зам дагуух автомашин засвар, авто угаалгын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж эхэллээ.
Хяналт шалгалтаар авто угаалгын газрууд нь гүний худаг гаргаж, ус ихээр ашигладаг боловч ус ашигласны төлбөр төлдөггүй, машины бохир тос шүүх шүүлтүүр суурилуулаагүй шууд бохирт нийлүүлдэг, зарим автомашин засварын газрууд ашигласан масло, тосыг түлшинд хэрэглэж агаарыг ихээр бохирдуулах нөхцлийг бүрдүүлж байна.
Шалгалтын явцад үерийн далан сувгийн хамгаалалтын бүсэд байрласан 2 контейнерт улсын байцаагчийн мэдэгдэл өгч, далан суваг руу зөвшөөрөлгүй шугам хоолой холбосон 1 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага өгөөд байна. Шалгалт үргэлжилж байна.