Өнөөдөр Сүхбаатарын талбайд оффшорчдын эсрэг цуглаан 12.00 цагаас болно. Оффшор данстай хүмүүсийг шалгуулах, хариуцлага тооцох тухай шаардлагын хүрээнд Ард түмний онц зөвлөл \”АТО3\” болон оффшорчдын эсрэг төрийн бус байгууллагууд нэгдэж жагсаал хийхээ өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдсэн билээ. Мөн гадаадад байгаа монголчууд энэхүү тайван жагсаалд нэгдэх юм байна. Ямартай ч тэд удаа дараа шалгуулах хүсэлт тавьсан хэдий ч тодорхой хариу аваагүй учраас ийнхүү тайван жагсаал хийх болжээ.
Үндэстэн агентлаг