Холливуудын алдартай хосууд болох Брэд Пит, Анжелина Жоли нар арав гаруй жил хамтдаа амьдарсны эцэст хоёр тийшээ болоод хагас жил өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэ талаар гадаадын хэвлэл мэдээллийнхэн Брэд найзуудтайгаа уулзах, өөртөө цаг зав зарцуулах цагтай боллоо. Өмнө нь түүнийг Жоли-тэй цуг байхад олон улс орноор явж хүүхдүүдэд туслах, өргөж авах, зургаан хүүхдийн аавынхаа ажлыг хийх гээд Брэд-д өөртөө зарцуулах цаг гардаггүй байсан гэжээ. Одоо тэрээр ганц бие амьдралдаа дасаж, мэдэрч эхэлсэн ба найз Жоржи Клуни, Мэтт Даймон нартай уулзалдах болсон байна.
Үндэстэн агентлаг