Колумб улсын баруун өмнөд хэсгээр хүчтэй аадар борооны улмаас газрын гулгаа үүсэж гамшгийн байдал үүсээд байна. Колумб улсын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос онц байдал зарлаж 1000 гаруй цэрэг болон цагдаагийн албан хаагчдыг гамшгийн бүсэд ажилуулж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр 170 гаруй хүн бэртэж 200 гаруй хүн амь насаа алдсан ба үүний 44 нь хүүхдүүд байгаа билээ. Мөн нуранга болон барилга байгууламжид дарагдсан байж болох 200 гаруй хүнийг хайж байна.
Үндэстэн агентлаг