ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, \”Эрдэнэс Тавантолгой\” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3 жил 6 сарын хорих ял, Я.Батсуурьт 2 жилийн ял оноож, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн энэ хэрэгт холбогдсон н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт 2 жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулахаар шийдвэрлэжээ. Мөн шүүгдэгчдээс 5.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн улсад төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
Үндэстэн агентлаг