Сербийн Ерөнхий сайд, эрх баригч Прогрессив намын дарга Александр Вучич 2-ны орой Прогрессив намын төв байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа өөрийн биеэр мэдэгдсэн байна.
Сербийн ерөнхийлөгчийн сонгууль 2-ны өдөр болсон юм. Сербийн сонгуулийн комиссын гаргасан урьдчилсан дүнгээс үзэхэд нийт 56.56 саналын 57.03 хувь нь Александр Вучичыг дэмжжээ.
Александр Вучич хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Сербийн шинэ засгийн газар хоёр сарын дотор байгуулагдана. Энэ хугацаанд тэрээр ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэнэ. Серби улс нь өөрчлөлт, авлигатай тэмцэх ажлаа үргэлжлүүлэх бөгөөд Европын холбоонд нэгдэн орохыг эрмэлзэж, Орос болон Хятадтай харилцах харилцаагаа найрсаг хэвээр байлгах болно гэжээ.
Сербийн сонгуулийн комиссын гаргасан дүнгээс үзэхэд, энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 6 сая 720 мянган иргэд бүртгүүлснээс 54 хувь нь саналаа өгчээ.