Э. Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшор данстай холбоотой мэдэгдэл хийлээ. Тэрээр хэлэхдээ \”оффшорын талаар байр сууриа олон нийтэд хүргэж байгаагүй. 2016 оны сонгуулиар \”Монгол HD\” телевиз намайг оффшор данстай гэж олон нийтэд хүргэж байсан. Уг мэдээлэлд оффшор дансанд мөнгө байгаа, гүйлгээ хийсэн нь тогтоогдлоо гэдэг мэдээлэл хүргэж байсан. Тухайлбал иргэн н.Ганбаяр олон нийтийн сүлжээгээр ярьсан. Тухайн үед миний өмгөөлөгч мэдээлэл хийж байсан.
Найзтайгаа хамтран компани байгуулж байсан. Удалгүй татан буугдсан. Данс эзэмшээгүй. Гүйлгээ хийгдээгүй. Түүний дараа хуулийн бусад байгууллагад хандаад шалгаач ээ гэсэн өнөөдөр хүртэл шүүхэд хандсан явж байна. Тэгэхээр ард түмний онц зөвлөл\\АТОЗ\\ байгуулагдсан. Тэр хүмүүсийн ярьж байгаагаар оффшор данстай гэж ярьсан. Миний зүгээс хариуцлагатайгаар иргэн Б.Чулуудай оффшор дансгүй, гүйлгээ хийгээгүй тул надтай холбоотой баримт материалуудаа гаргаж тавиарай.
Э.Бат-Үүл гэдэг хүнд оффшор байгаа мэт ойлгогдоод 482 тэрбум төгрөг нуусан мэт ойлголт төрүүлсэн байгаа. Энэ мөнгийг гадагшаа гаргасан юм байхгүй. 480 тэрбум байтугай 480 төгрөг гадаад руу гуйвуулга хийсэн зүйл бахгүй. Хэн нэгэн хүнд баримт байгаад тэр хүний баримт нотлогдвол хуулийн байгууллагын өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна\” гэв.