Эх орончдын нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Баялгийн жинхэнэ эзэд ТББ, Тусгаар тогтнолын төлөө ТББ-ын удирдлагууд мэдээлэл хийж, УИХ-д шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тэд дөрвөн асуудлаар УИХ-ын дарга болон гишүүдэд хандаж байгаа аж. Тодруулбал,
-Оффшор данс эзэмшихийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд бүрэн хориглох. Оффшор данс нь илэрсэн хүмүүст хариуцлага тооцох.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаарх УИХ-ын тогтоолыг шуурхай хэрэгжүүлэх.
-С.Зоригийг хөнөөсөн хэргийн прокурорын хяналт, өмгөөлөл, мөрдөн байцаалт, тусгай ажиллагаа, шүүх хурал нь хүний эрх зөрчсөн байж болзошгүй учраас УИХ хаалттай хэлэлцэж, зарим асуудлыг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд мэдээлэх.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэсэн дөрвөн асуудлаар УИХ-д хандаж байгаа юм байна.
Үндэстэн агентлаг