УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганы нээлтийг 10.00 цагт хийхээр төлөвлөсөн юм. Тэгвэл гишүүд чуулганы нээлтэд ирсэн ирцийн мэдээллийг УИХ-ын Тамгын газраас гаргажээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, А.Сүхбат, Ц.Даваасүрэн, Л.Болд, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Д.Мурат нарын гишүүд гадаадад томилолттой байгаа учраас чуулганы нээлтэд оролцсонгүй.
Харин УИХ-ын гишүүн С.Жавхланг \”орон нутгийн томилолттой” хэмээн бүртгэсэн байна. Гэвч С.Жавхлан гишүүн өчигдөр \”УИХ-ын чуулганы нээлтэд оролцохгүй, чуулганы нээлтийн үеэр Бурхан-Халдун ууланд гарч, Монгол төрөө даатгах ёслогоо хийнэ\” гэдгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн билээ. Ер нь бол чуулганы хуралдааныг санаатайгаар тасласан гэж ойлгогдохоор. гэвч УИХ-ын Тамгын газар түүний энэ үйлдлийг орон нутгийн томилолт хэмээн зөөлрүүлсэн байна.
Эндээс уул хадаар зугаалж яваа гишүүдийг орон нутагт томилолттой. Харин гадаадад зугаалж байгааг нь гадаадад томилолттой гэж ирц мэдүүлдэг юм уу гэх хардлагыг төрүүлж байна. Уг нь эдгээр гишүүдийг биднийг төлөөлж, чуулган дээр бидний дуу хоолойг өргө л гэж сонгосон юмсан. Гэвч уул хадаар зугаалаад л орон нутгийн томилолт аваад л явж байна шүү дээ.
Шар хүү