Нийгмийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төвийн Сувилахуйн албанаас \”Эх, хүүхдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриатай \”Сувилагчийн нэг өдөр” аяныг зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн 186-р цэцэрлэгийн 0-6 насны 266 хүүхдэд:
-
Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх /04-р сарын 04-07-ныг дуустал/
-
Урьдчилан сэргийлэх үзлэгийн карт нээж, хяналтанд авах, судалгаа хийх
-
Нийт хүүхдүүдэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах /04-р сарын 04-ны өдөр/
-
Үзлэгт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг НШЭНТөвийн эмчилгээ үйлчилгээнд хамруулан амны хөндийг эрүүлжүүлэх /4, 5- сард/
-
Байгууллагынхаа сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ идэвх оролцоог нэмэгдүүлэх гэх мэт ажлуудыг зохион байгуулахаар болжээ.
Сувилахуйн албанаас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү аянаар Нүүр Амны Эмчилгээний Тасгийн нүүр амны их эмч Д.Эрдэнэтөгс, Эрүүл ахуйч Б.Эрдэнэсайхан нар нийслэлийн Сүхбаатар дүүргийн тусгай хэрэгцээт хүүхдийн 186-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Батнасантай хамтран ажиллах юм байна.
Эх сурвалж: НЭМГ