Австралийн эмнэлэгт өнөөдөр маш хүнд өвөрмөц өвчтөн бүртгэгджээ. Түүнийг Terry Pareja гэх 60 эргэм насны Филиппин гаралтай залуу юм. Түүний эхнэр болон охины хэлснээр хэдэн сарын өмнө аав маань аалзанд хазуулаад ийм өвчтэй болчихлоо гэж мэдүүлжээ. Гэвч эмнэлгийн байгууллагынхан үүнийг тодорхой шинжилгээ авж байж юунаас үүссэн болохыг тогтоох ажээ. Ямартаа ч энэ төрлийн бактери нь хүний биед орвол бүх зүйлийн идэж эхэлдэг гэнэ. Одоогоор Pareja хөл нь маш их идүүлсэн учир тайруулсан байна. Эмч нар доод тал нь 1-2 жил эмнэлэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай гэжээ.