1990
оноос Монгол улс шашинаар ч ёстой нэг баяжлаа
түмний хөгжих ёстой оюун ухаан нь хөгжсөн үү гэвэл үгүй. Бүр зуу зуун жилээр ухрав.
Бурханд
мөргөөд амьдрал нь дээшилсэн үү гэвэл бас үгүй. Монголд одоо бурхан, сүнс, аура,
сахиус, ид шид ярьсан олон хүн байна. Тэд бас бие
биендээ хачин дургүй \”буруу номтон”, \”гаж урсгалтан”гэнэ. Зөвхөн загалмайн шашин гэхэд л дотроо олон гэж байгаа. Мэдэхээс Мүүнэ, үнэн
алдартан, морман гэсэн байх аа. Тэд өөрсдийгөө кристчин гэнэ. Бие биенээ гаж буруу гэнээ бас.
Тийм юм болов уу гэхээр нөгөө 2 хуруу хэрийн зузаан библе гэдэг ном, исусийн тухай л ярина.
Шинжлэх
ухаан, технологийн энэ зуунд шүү дээ. Тэдний түүхээс
зөвхөн эмэгтэйчүүдийг хэлмэгдүүлсэн ганц сэдвийгөнөөдөр бичье.
Таньж
мэдэхийн тулд түүх сөхье!
шашнийхан дундад зуунаас \”Шулмын анд” мордоцгоосон. Хичнээн бүсгүйчүүд насанд хүрээгүй охид энэ
мунхаглалд өртсөнийг хэлэхэд хэцүү. Баруун Европт \”шулмын ангуучлал” 15-17 дугаар зуунд хүч түрэн өрнөсөн бөгөөд сэжигтнүүдийг түүдэг галд
шатааж, усанд живүүлж, эсвэл дүүжилж алдаг байжээ. 16 дугаар зууны дунд үеэс 18 дугаар
зуун хүртэл 100 мянга орчим \”шулмыг шүүх” ажиллагаа явагдсан байдаг. Үүнээс
болж 50 мянга гаруй эмэгтэйчүүд амиа алджээ. Зөвхөн 1644-1646 оны хооронд
хоёрхон жилийн дотор Зүүн Англид \”ид шид хэрэглэсэн” гэх шалтгаанаар 300 хүнийг цаазаар
авсан түүхтэй. Энэ бол зөвхөн бичигдэж үлдсэн түүх. Тэгвэл бичигдэж тэмдэглэгдээгүйгээр хичнээн бүсгүйчүүд шулмын анд өртсөн бол?
Харин
Англи улс шулмын ан хийх хуулийг хамгийн эхэлж хүчингүй болгосон бөгөөд энэ нь
1736 онд болсон үйл явдал юм. Үүнийг дэлхийн түүхтэй
харьцуулахад саяхан гэсэн үг л дээ. Энд нэг жишээ дурдахгүй өнгөрч чадсангүй. Дундад зууны үед
амьдарч байсан өсвөр насны охиныг шатааж, нүхэнд хаяад том чулуугаар дарж булсан байсныг Италийн археологичид саяхан олжээ.
Профессор Пилиппе Перголагийн удирдсан судалгааны багийнхан энэхүү олдвороо
Альбенга хотын Сан Калочерогоос ухаж гаргасан байна. Яг энэ газар 2014 оны есдүгээр сард бас нэгэн
\”шулам” охины араг яс олдож байсан юм. 13 настай тэр хүүхдийг доош харуулж
булсан нь \”шулмыг” дарах арга байсан бөгөөд эргэж босгохгүй гэсэн дом байжээ.
2014 оны олдворыг судлахад С витамины дутагдлаас үүдсэн цинга өвчтэй охин
байсан гэнэ.
нуруутай, 15-17 насны охин байжээ. \”Шулмыг” өөр газар шатаагаад Сан Калочерод
авчран яаралтай булсан бололтой. \”Амьдаар нь шатаасан эсэхийг бид хэлж
чадахгүй. Галд түлэгдэх үед зөөлөн эдүүд нь хэвээр байсныг гэрчилж болно” гэжээ.
байгаа учраас охиныг нүх рүү шидсэн гэсэн үг юм. Шүдний паалан нь сийрэгжсэнээс
үзвэл шүдний гипоплазия өвчтэй /хоол ундны дутагдлаас болсон байх үндэстэй/,
мөн гавлын ясны гиперостоз өвчтэй байжээ. Эдгээр өвчнөөс харвал охин хувхай
цагаан царайтай, байнга ухаан алдаж унадаг байсан байх магадлалтай. Энэ нь
түүнийг шулам гэж сэжиглэх үндэслэл болсон байж болох юм. Саяхан
Польшийн нутаг дэвсгэрээс толгойг нь таслан хөлнийх завсар хийсэн шарил олдсон
энэ бас л хэлмэгдсэн охиний шарил юм. Түүх ийм л байна.