Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлгээс төсвийн тодотголын зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Мэдээллийн үеэр бүлгийн дарга Д.Эрдэнэбат \”Төсвийн тодотгол ОУВС-гийн шаарлагаар гэх нэрийн дор кнопдсоор байгаад батлах юм шиг байна. АН бол сөрөг хүчин. Гэхдээ бид бүгдийг үгүйсгэх гээд байгаа зүйл байхгүй. Нийгмийн бүх давхрагад нөлөөлсөн шийдвэр гаргаад байгаа учраас бид УИХ-ын чуулганаас завсарлага авсан. Гэвч гуравхан цагийн завсарлага авсан. Энэ хугацаанд Сангийн сайдтай уулзсан. Гэвч бид нэгэнт ОУВС-тай нэгэнт тохирсон, нэг ч зүйл хасч болохгүй гэсэн. Ерөнхий сайд төр өөрөө бүсээ чангалах нь зөв гэж хэлсэн. Гэвч тодотгол нь яг эсрэгээрээ орж ирсэн. Хүүхдийн мөнгийг нь хасаад сайд нарын төсвөө нэмж оруулж ирсэн.
70 мянган хүүхдийн асуудал энэ яригдаж байна. Хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулаад одоо 40 руу шахаж байгааг нь боль гэж хэлсэн. 70 мянган хүүхдийн зөрүү 17 тэрбум төгрөг. Хүүхдээрээ эдийн засгийн өсөлтөө нөхүүлэх хэмжээнд хүрчихсэн юм уу. 17 тэрбум төгрөг дээр Чойжилсүрэн сайд махийсан. Монгол Улсын санхүү, эдийн засгийн эрх мэдэл Чойжилсүрэн гэдэг Сангийн сайдын эрх мэдлээс гарсан байна. 70 мянган хүүхдийнхээ асуудлыг өөрсдөө шийдэх эрхгүй болж байгааг нь харууллаа. Хүүхдийн мөнгөнд 200 тэрбум төгрөг зардаг. Монгол улс 200 тэрбум төгрөгөөр ядуурчихаагүй байна. Хүүхдийнхээ эрх ашгийг хасч байгаад эсэргүүцэж байна.
Тэтгэврийн насыг нэмж байна. Өөрсдийнхөө улс орны нөхцөл байдлыг бодолцолгүйгээр дэндүү хатуу бодлого баримталж байна. Хос хөдөлгүүртэй машины татварыг нэмж байна. 25-хан мянган төгрөгийн татвар шүү дээ гэж байна. Гэтэл 375 мянган төгрөгөөс 5 сая хүртэлх төгрөгийн татварыг нэмж байна. Ийм байж болохгүй. Нэг өгүүлбэрээр хэлбэл Монгол Улс гадныхантай хамтарсан шогийн бодлого руу орлоо.
ОУВС-гийн хөтөлбөрөөр яваад байна уу эсвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр яваад байна уу. Харамсалтай нь Засгийн газрын хөтөлбөр биш юм байна. ОУВС-гийн шахалтаар явж байгаа төсвийн тодотгол гэдэг нь ойлгомжтой байна” гэлээ.