ТЕГ-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн А/73, А/74 дугаар тушаалаар ААНОАТ, АМНАТ, ТТ АМНАТ-ын тайлангийн маягтад дараах өөрчлөлт орлоо.
- 2017 оны 1 дүгээр улирлаас эхлэн бүх аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ын тайлангийн тодруулгын хамт татварын албанд ирүүлдэг болж өөрчлөгдлөө.
- АМНАТ-ийн тайлангийн маягт(ТТ-15) –дашигт малтмалын нэр болон \”бусад” гэсэн мөрүүд нэмэгдэж өөрчлөгдлөө.
- Түгээмэл тархацтай АМНАТ-ийн тайлангийн маягт(ТТ-26)-д \”Бусад” гэсэн мөрийг хасч өөрчлөлт орууллаа.”
Үүнтэй холбогдуулан Татварын Ерөнхий газраас энэ сарын 14, 17- ны өдрүүдэд татвар төлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулна.
Сургалт ТЕГ-ын наймдугаар давхарын хурлын зааланд болно. Татвар төлөгч иргэд, ААН-үүд та бүхэн дараах хуваарийн дагуу сургалтанд хамрагдах боломжтой.
· 2017.04.14-ны өдрийн 10:00- Сүхбаатар, Баянгол дүүргийн татвар төлөгчид
· 2017.04.14-ны өдрийн 14:00 – Баянзүрх, Хан-Уул дүүргийн татвар төлөгчид
· 2017.04.17-ны өдрийн 10:00 – Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн татвар төлөгчид
Татвар төлөгчтэй харилцах газар