Монголбанк авлагатай аж ахуйн нэгжүүдээ зарласан. Эдгээр ААН-үүдийг \”Монроуд”
ХХК 4.4 тэрбум төгрөгийн өртэйгөөр тэргүүлж байна. \”Монроуд” нь УИХ-ын гишүүн,
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын компани. Тэрээр өөрийн хөрөнгө
орлогын мэдүүлэгтээ ч \”Монроуд” компанийн нэрийг бичдэг.
Тэгвэл замын компани Төв банкнаас яаж энэ их хэмжээний зээл авсан байж
болох вэ. Уг нь хуулиар улсын төв банк аж ахуйн нэгж, хувь хүнд шууд зээл олгох нь
хориотой байдаг юмсан. Тэгсэн энэ өр зээл нь Монголбанкных бус хариндампуурсан, татан буугдсан арилжааны банкуудаас ирсэн өр зээл хэмээн албаныхан
мэдээллээ.
Тэгвэл \”Монроуд” компани аль банкинд 4.4 тэрбум төгрөгийн өртэй байсан бэ.
Тодруулбал, дампуурч татан буугдсан аль банкинд энэ хэмжээний зээлтэй байсан бэ гэдэг асуудал гарч ирж байна. Мөн хэзээ төлөлтөө хийж эхлэх
вэ. Үүнээс гадна \”Монроуд” компанийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн
100 км замын тендертэй холбоотой асуудлыг АТГ-аас дахин сэргээн шалгаж эхэлсэн
гэх мэдээлэл байна. Энэ бүх бүрхэг асуултад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын
бүлгийн дарга Б.Гарамгайбаатар албан ёсны хариулт өгнө гэж найдаж байна.
Амар