Галзууруулагч
хэмээн модон хонин жил намрын дунд сардаа орчихсон явж байна. Энэ жилд иргэдийн
халаас нимгэн хүндхэн л байлаа. Харин манай гишүүд дээрх галзууруулагч гэх
үгийг шууд утгаар нь ойлгочихсон тууж яваа сурагтай.
Ямар сайндаа
нийтлэлч Баабар гуай \”УИХ-д 10 гаруй галзуучууд бий” хэмээн элэглэж байх вэ
дээ. Нээрээ л тэдний үг, үйлдэл үнэхээр галзууруулж байна даа.
Цэвэрлэгч Д.Арвин, Онцгой
С.Ганбаатар, Поп дива Г.Уянга, бүжигчин Л.Эрдэнэчимэг/сүүлдээ анчин, шүхэрчин
гэх мэт олон гуншинтай болсон/, үнсэгч Б.Бат-Эрдэнэ, пионер, зурагчин М.Зоригт,
Жүдоч О.Баасанхүү, Цэрэг Д.Ганбат, хуурч Л.Гантөмөр, хүүхэнддэг С.Дэмбэрэл,
мишок Г.Баярсайхан /төрийн ордонд хурандаагийн мишок болоогүй юу/, самнагч
Ц.Даваасүрэн, согтуу Н.Батбаяр гээд олон гишүүд хонин жилийн гуншинг шууд утгаар нь ойлгож, баргар алхаж байгаа иргэдээ
инээлгэж, зоог нь тэнийлгэж байна. Тэгвэл эдгээр эрхмүүд дээр Хууль зүйн сайд
Д.Дорлигжав нэмэгдэж \”Дархан аварга” гуншин авч байх шиг байна. Мөн \”телевизийн од\” Л.Гүндалайг ч мартаж болохгүй. Галзуурцгаа,
галзуурцгаа.
Амар