Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Шадар сайдын өрөөнд болох гэж байна.
Өнөөдрийн зөвлөлийн ээлжит хурлаар, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр улиралд хийж байгаа ажлын явцыг танилцуулна.
Мөн \”Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин болох” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын төсөл боловсруулах ажлын хэсгийн ажлын явцыг танилцуулах юм.
Аймгуудад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл байгуулах ажлын явцын танилцуулгыг хийх юм байна.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ