АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Твиттер хуудаснаа Хятад улс Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд бидэнтэй хамтрах болно. Тэднийг яагаад вальютийн луйварчин гэж дуудах ёстой вэ? Юу болохыг бид удахгүй харах үлдлээ гэж бичсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр өчигдөр өглөө Пьёньян хотод пуужингийн туршилт хийх оролдлого гаргасан ч хөөрснөөс хойш хэдэн секундийн дараа дэлбэрсэн гэх мэдээлэл АНУ-ын цэргийн албанынхан өгч байгаа юм. Одоогоор пуужин хөөргөх туршилт бүтэлгүйтсэн ч дэлхий нийт энэхүү оролдлогыг өдөөн хатгалга гэж үзэж байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ким Жон Уны зорилго биелэхэд хэр ойрхон байгаа талаар санал зөрүүтэй байна. Мөн Доналд Трамп Хятадын төрийн тэргүүнтэй анх удаагаа уулзах үеэрээ Хойд Солонгосын асуудлыг онцгойлон хэлэлцсэн юм.