Шилдэг ажилчид яагаад ажлаасаа гардаг вэ? Үүнд удирдлагаас нөлөөлдөг 9 хүчин зүйл байдаг ажээ.
1. Хүмүүсээ хэтэрхий их ажиллуулдаг.
Илүү цагаар нэмэлт ажил хийлгэх нь ямар ч шилдэг ажилчдын ажлаасаа гарах шалтгаан болдог. Шилдэг ажилчдаа хэтэрхий их ажиллуулах нь тэднийг бүр будлиулдаг. Нэг талаар тэд маш их дарамт мэдэрдэг. Шийтгүүлээд буй мэдрэмж авдаг. Их ажиллаж буй ажилчдаас та ямар ч тодорхой үр дүн харж чадахгүй гэж хэлж болно.
Стамфордоос гаргасан нэгэн шинэ судалгаанд долоо хоногт 50-аас илүү цаг ажиллахад бүтээмж буурдаг бөгөөд 55 цагийн дараа бүтээмж бүр огцом буурдаг байна. Тиймээс илүү цаг ажилласнаараа юуг ч авч чадахгүй гэдэг нь тодорхой юм.
Хэрэв та ажилчдынхаа ачааллыг нэмэх гэж байгаа бол тэдний албан тушаалыг нэмэгдүүлэх ёстой. Шилдэг ажилчид ихээхэн ачааллыг даван гарах болно. Гэхдээ тэдний ажил нь бүтэж өгөхгүй бол давж чадахгүй. Урамшуулал нэмэх, албан тушаал өсгөх нь ажлын ачааллыг нэмэгдүүлэхэд тохирох аргууд байж болно.
Гэхдээ ямар ч өөрчлөлт хийлгүйгээр ажлын ачааллыг нэмэгдүүлэх юм бол таны шилдэг ажилтан өөр ажил хайх болно.
2. Сайн ажлыг урамшуулахгүй, хувь нэмрийг нь хайхардаггүй.
Хэн ч шаргуу хөдөлмөрийнхөө хариуд юу ч сонсохгүй, авахгүй байхад тааламжтай байхгүй.
Удирдлагууд сайн ажиллаж буй хүмүүсээ урамшуулах хэрэгтэй.
3. Ажилчиддаа санаа тавьдаггүй.
Ажлаасаа гарч буй хүмүүсийн талаас илүү хувь нь даргатайгаа харилцах харилцаанаасаа болдог. Ухаалаг компаниуд менежерүүдтэйгээ албан болон албан бус харилцаагаа хэрхэн тэнцвэржүүлэхийг мэддэг.
Эдгээр удирдлагууд ажилчдынхаа амжилтыг тэмдэглэж, хүнд хэцүү цаг үеийг давах чадвартай гэдгийг нь баталж ажилчдаа сорьж байдаг.
4. Тэд үүрэг, амлалтаа биелүүлдэггүй.
Ажилчиддаа амлалт өгч түүндээ хүрч чадвал тэдний итгэл хүндэтгэлийг олж чадна. Харин амлалтаа үл тоомсорлож түүндээ хүрч чадахгүй бол ажилчид танд итгэхгүй. Удирдлага нь үүргээ биелүүлээгүй байхад хэн биелүүлэх вэ?
5. Тохиромжгүй хүмүүсийг ажилд авдаг.
Шилдэг гүйцэтгэлтэй, шаргуу ажилчид үзэл бодол нэгтэй мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Менежер ижил хүнийг ажилд авахгүй бол тэднийг хөдөлгөж чадахгүй.
Гэхдээ тохиромжгүй хүнийг тушаал дэвшүүлэх нь түүнээс ч илүү муу. Өөрөөс нь муу ажилладаг нэгэн дээд албан тушаалд нь оччихоор хэн сайн ажиллах вэ дээ.
6. Хүмүүсийн санаачилга, хүсэл тэмүүллийг хайхардаггүй.
Авьяаслаг хүмүүс дүрэлзсэн хүсэл тэмүүлэлтэй байдаг. Өөрийн санал санаачилгаа биелүүлж, хүсэл тэмүүллээ дагах боломжийг олгох нь тэдний бүтээмж болоод ажлаас авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Харин ихэнх удирдлагууд ажилчдаа жижиг хайрцаг дотор л ажиллуулаад байхыг хүсдэг. Эдгээр удирдлагууд ажилчид нь хүсэл тэмүүллээ дагаад түүндээ анхаарах нь бүтээмжийг нь бууруулна гэж айдаг.
Ийм айдас үндэслэлгүй. Судалгаанаас харахад сэтгэлийн их хүсэл тэмүүлэл норм дүрмээсээ 5 дахин их бүтээмжтэй байх боломжтой байдаг гэнэ.
7. Хүмүүсийнхээ ур чадварыг хөгжүүлж чаддаггүй.
Сайн менежер шилдэг ажилчдыг хэрхэн удирдахаа мэддэг. Тэд анхаарал тавьж, тэднийг үргэлж сонсож, хариу үйлдэл хийдэг. Хэрэв танд үнэхээр авьяаслаг ажилтан байгаа бол тэдний ур чадварыг хөгжүүлэх арга замыг үргэлж хай. Хэрэв ажилчдаа хөгжүүлж чадахгүй бол шилдэг ажилтан ч байсан яг нэг байрандаа гацах болно.
8. Тэдний бүтээлч үйл ажиллагааг явуулж чадахгүй байх.
Хамгийн шилдэг ажилтан хүрсэн бүхнээ сайжруулах арга замыг хайж байдаг. Өдөр бүр нэг зүйлээ хийгээд ур чадварыг хязгаарлах нь тэдний ажлаасаа гарах шалтгаан болдог.
9. Оюун ухааныг нь сорьж чаддаггүй.
Шилдэг удирдагчид ажилчдаа санаанд оромгүй зүйлээр сорьдог. Ухаалаг, чадварлаг хүмүүс хялбар уйтгартай ажлаас илүү оюун ухаан сорьж, толгойгоо ажиллуулах ажил хайж байдаг.
Эх сурвалж: dglproject.com