УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага хүлээлгэж, огцруулах саналаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр хүргүүллээ.
Тэрбээр уг албан бичигтээ \”2017 оны 04 дугээр сарыи 11-иий өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд хээрийн сургуулилтанд хамрагдаж байсан Зэвсэгт хүчний 350 дугаар ангийи албан хаагчдын rap бөмбөг дэлбэрсний улмаас 2 албан хаагч газар дээрээ нас барж, 8 албан хаагч шархадсан хариуцлагагүй, золгүй явдал боллоо. Уг асуудалтай холбогдуулан салбар хариуцсан сайд нь одоо болтол мэдэгдэл хийхгүй байгаад харамсаж байна. Батлан хамгаалахын салбарт хариуцлага, сахилга бат хамгийн өндөр байх ёстой бөгөөд тангараг өргөсөн цэргийн албан хаагч энх цагт осолдоно гэдэг нь салбар хариуцсан сайдын алдаа мөн. Иймд уг асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулан, салбар хариуцсан сайдад хариуцлага тооцож, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг нэн яаралтай огцруулан мэргэжлийн албан тушаалтан томилохыг шаардаж байна\” гэжээ.