Дэлхий даяар өдөрт хэдэн мянган хүн элэгний өвчнөөр харамсалтайгаар хорвоог орхиж байна. Харин эрдэмтэд элэгний хатуурал, элэгний өвчлөлд кофе тустай болохыг нотолсон байна. Судалгаанд Английн 40 мянган хүнийг хамруулж элэгний өвчлөлд хэр тустайг судалжээ. Үүний үр дүнд өдөрт нэг аяга кофе ууснаар элэгний хатууралд өртөх эрсдлийг 22 хувь бууруулдаг болохыг тогтоожээ. Мөн архи спиртын төрлийн зүйл хэрэглэсний дараа кофе уух нь эерэг нөлөөтэй байдаг гэнэ. \”Саутгемптон” их сургуулийн профессор, судлаач Оливер Кеннеди хэлэхдээ элэгний хатуурал нь үхэлд хүргэж болох эрсдэлтэй. Хатуурал үүсэх гол шалтгаан нь архи спиртын төрлийн зүйл хэт их хэрэглэх, таргалалт чихрийн шижин элгийг хатууруулдаг. Харин хатууруулахаас урьдчилан сэргийлэхэд кофе маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна гэв. Судлаачид хэлэхдээ шартсаны дараа кофе уувал таны элгэнд эерэг нөлөөтэй болохыг санууллаа.