Доналд Трампийн тангараг өргөх ёслолд Венесуэлийн газрын тосны компани 500 мянган ам доллар хандивлажээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд дэлхийд дамнасан томоохон корпорацууд мөнгө хандивладаг аж. Ихэнх нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Пепси ,Воллмарт, зэрэг томоохон компаниуд мөнгө хандивлажээ. Доналд Трампийн тангараг өргөх ёслолд ёслолд Венесуэлийн газрын тосны Citgo компани 500 мянган ам доллар хандивласан байна. Уг компани нь Венесуэлийн төрийн өмчит компани хэдий ч ийнхүү мөнгө хандивласан явдал нь ард иргэдийн бухимдлыг төрүүлэх болжээ. Учир нь Венесуэлд авилга,инфляци гэмт хэрэг газар авч өнгөрсөн өдрүүдэд иргэд засгийн газрын эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж байна. Венесуэлийн албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх компани АНУ дах охин компаниараа дамжуулж мөнгөн хандивлажээ. Ажиглагчдын зүгээс Доналд Трампад тал зассан үйлдэл гэж үзээд зах зээлд хямралтай байхад ард иргэдийг доромжиллоо гэж шүүмжлэв.