АНУ-ын иргэн Стивен Кроули 18 сартай бяцхан охинтой аж. Түүний бяцхан охиныг Ханна гэх бөгөөд нэгэн төрлийн цусны эмгэгтэй гэж оношлогдон ихэнх цагийг эмчилгээнд зориулдаг гэнэ. Кроули охинтойгоо цагаа сайхан өнгөрүүлэхийн тулд түүний өхөөрдөм зургийг авч цуглуулдаг болжээ. Ингээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцсаны эцэст охиныхоо зургийг өвөрмөцөөр авахыг шийджээ. Тэрээр охиныгоо сахилгагүйтдэг мөчийг хальснаа буулгасан байна.