Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр, Афганистан улсад явагдаж буй \”Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ. Өнөөдрийн байдлаар тус энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Кабул, Мазар-И-Шариф хотууд дахь эвслийн цэргийн хүчний баазуудын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй манай цэргийн алба хаагчид Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, баттай байр сууриа эзлэн, ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга батаараа энэхүү ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бусад орны цэргийн алба хаагчдад хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болсоор байгаа юм.
НАТО-гийн тэргүүлсэн \”Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа дуусгавар болсноор Афганистан Улсын аюулгүй байдлын хүчин өөрийн орны аюулгүй байдлыг бүрэн хангахад дэмжлэг үзүүлж, \”сургах, зөвлөх, туслах” гэсэн зорилготойгоор 2015 оны нэгдүгээр 01-ний өдрөөс НАТО-гийн тэргүүлсэн \”Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа эхэлсэн юм.
Эх сурвалж:БХЯ